Тортог ихтэй автобусанд "DPF" шүүлтүүр суулгаж, утааг багасгаж байна

Комотек ХК нь “Улаанбаатар хотын нийтийн тээврийн дизель автобусанд DPF шүүлтүүр тоноглож хөө тортог бууруулах судалгаа”-г ЖАЙКА-ын тусламжтай хэрэгжүүлэн Улаанбаатар хотод хүхрийн агууламж өндөртэй дизель түлшээр ажилладаг, хөө тортгийн ялгарал хамгийн ихтэй хөдөлгүүртэй нийтийн тээврийн их багтаамжийн автобусанд DPF шүүлтүүр тоноглож ашиглах боломжтой болохыг баталгаажуулсан.

Төслийн хүрээнд “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 1, 3 дугаар бааз болон Сутайн Буянт ХХК-ийн нийт 24 автобуснуудад DPF шүүлтүүрийг суурилуулах ажлыг үе шаттайгаар дуусгаж, хэмжилт, судалгааны ажлыг эхлүүлээд байна.

Өнөөдөр нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар болон холбогдох хүмүүс “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨТААҮГ-ын 3 дугаар баазад очиж төслийн хэрэгжилт, DPF шүүлтүүрийн суурилуулалт болон цэвэрлэх зуухны ажиллагаа, тортгийн хэмжилт, судалгааны ажлын явцтай танилцаж, төсөл хэрэгжүүлэгчидтэй уулзжээ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай