“Нүүдэлчин – Монгол 2018” наадмаар 100 гаруй зүйлийн өвийг сурталчилж байна

“Нүүдэлчин – Монгол 2018” Соёлын биет бус өвийн их наадам өнөөдөр ‘’Хүй долоо худаг’’-т эхэллээ. Энэхүү наадамд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас шалгарсан ардын авьяастнууд оролцож байна. Тус наадмын үеэр уламжлалт соёлын 26 төрлийн урлагийн тоглолт мөн 100 гаруй зүйлийн өвийг сурталчилна. 

Баянзүрх дүүргийн 38 ардын авьяастан тус наадамд оролцож авьяас билгээ сорьж байгаа бөгөөд Засаг дарга Т.Баясах болон Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун нар дүүргээ төлөөлөн оролцож буй ардын авьяастнууддаа амжилт хүссэн юм

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай