ЦЕГ: ЗТХЯ-ны газрын дарга нэгийгээ хөнөөсөн нь тогтоогджээ

2018 оны 8 дугаар сарын 9-ний орой буюу өчигдөр Зам Тээврийн Хөгжлийн Яамны байранд хүн амины хэрэг гарсантай холбогдуулан ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр "Өчигдөр буюу наймдугаар сарын 9-ний оройн 21 цаг 45 минутад СБД-ийн 1 дүгээр хороонд байрлалтай Зам Тээврийн Хөгжлийн Яамны байрны гадаа хүн нас барлаа гэх дуудлага ирсэн. Үүний дагуу СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалтыг хийж ажиллалаа. 

ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-н амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын  дарга М халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар хэрэг бүртгэл нээсэн. Хэргийн талаар албан тушаалаа булаацалдаж маргалдсан гэх ташаа мэдээлэл тарж байна. Энд албан тушаалын маргаан байхгүй. Г, М нар хоорондын хувийн таарамжгүй харилцаанаас болсон. Архидан согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шинжилгээний явцад мэдэх боломжтой. Талийгаач Г-н үхлийн шалтгааныг Шүүх эмнэлгийн шинжилгээний дүнгээр эцэслэн тогтоох болно" гэв. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай