Тайванийн тэтгэлгийг 292 оюутан хүртэнэ

Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийнхан зорилтот бүлгийн хүүхдийн боловсролыг дэмжихийн тулд жил бүр олгодог оюутны тэтгэлгээ энэ сарын 11-нд гардуулна. Тус сангийнхан “Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийг 2008 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2500 гаруй оюутанд тэтгэлэг олгожээ. 2016 онд 415, өнгөрсөн онд 350 оюутныг үүнд хамруулсан бол энэ жил 292 оюутанд гардуулах юм.

Тодруулбал, шинээр оюутан болж буй 80 гаруй хүүхдэд 800 мянга, 2-4 дүгээр дамжааны 192 залууд нэг сая, сурлагын амжилт, нийгмийн идэвх зэргийг харгалзан үзэж, 20 оюутанд гурван сая төгрөг хүртэлх тэтгэлэг гардуулах аж. Мөн энэ жил ахлах сургуулиа төгссөн, англи хэлний мэдлэгээрээ бусдыгаа манлайлсан хоёр сурагчийн бүх зардлыг хариуцан Тайванийн их сургуульд суралцуулахаар болсноос гадна их сургуулиа амжилттай төгссөн А.Булганыг тухайн орны их сургуульд магистрт сурах сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг нь олгохоор болжээ.


Бэлтгэсэн: М.СЭНДЭНХОРОЛ

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай