Завьт эргүүлүүд есөн хүний амь аварчээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид цагдаагийн байгууллагатай хамтран Баянзүрх дүүргийн нутаг, Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх хэсэгт Туул голд завьт эргүүл ажиллуулж буй. Энэ жил хур бороо элбэг, гол үертэй байгаагаас завьт эргүүлүүд нэлээд ачаалалтай, хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй гэнэ. Мөн усанд унах тохиолдол ч цөөнгүй гарсан байна.

Тухайлбал, завьт эргүүлүүд зургадугаар сарын 10-наас хойш Туул голд эргүүл хийх хугацаандаа есөн хүний амийг аварсан бөгөөд тэдний гурав нь хүүхэд, зургаа нь насанд хүрсэн байжээ. Мөн усанд суусан нэг автомашиныг татан гаргасан аж. Үүнээс гадна голын ойр орчимд амарч зугаалж буй иргэдэд үерээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг байнга хүргэж байна. 2010 оноос хойш Туул голд завьт эргүүлүүд ажиллаж буй билээ.


Бэлтгэсэн: М.Оч

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай