Эвдэрсэн замыг 907 сая төгрөгөөр нөхнө

Долдугаар сарын 16-21-нд орон даяар аадар орж, Монгол Улс арав гаруй тэрбум төгрөгийн хохирол амссан талаар холбогдох албаныхан мэдээлсэн. Үүний улмаас Улаанбаатар хотын зам, талбай усанд автаж, багагүй хэсэг нь эвдэрсэн юм. Зарим дүүрэгт одоо ч ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил үргэлжилж байна.

Тэгвэл нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, эвдэрсэн автозамуудыг нөхүүлэх болжээ. Ингэхдээ үерийн усанд эвдэрсэн гол болон туслах замуудыг засахад шаардлагатай 503.5 сая төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах болсон байна. Харин үлдсэн буюу гэр хороолол доторх замуудыг засаж, нөхөхөд шаардлагатай 403.5 сая төгрөгийг нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх гэнэ.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн 592 ам метр автозамыг 35.5, Баянзүрхийн 1920 ам метрийн замыг 115.2 сая төгрөгөөр нөхөх юм байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай