Худалдаачид МАН-ын байрны гадна хугацаагүй суулт хийнэ

Өнөөдөр MN мэдээллийн төвд Монголын худалдаачдын холбоо, ТҮЦ-ээр амь зуугчдын холбооны гишүүд мэдээлэл хийлээ. Тус хэвлэлийн хурлаар энэ сарын 12-ны өдрөөс эхлэн МАН-ын төв байр болох Тусгаар тогтнолын ордны гадна хугацаагүй суулт хийхээ мэдэгдлээ. Тухайлбал, тус холбооны гишүүн З.Бунсалдулам хэлэхдээ "2016 оны сонгуульд МАН нь ажилгүйдэл, ядуурлыг шийднэ, ажлын байрыг эмэгдүүлнэ, татварыг багасгана, шударга ёсыг тогтооно хэмээн амалж, УИХ-д олонхи буюу 65 суудал авсан. Харамсалтай нь сонгууль дуусмагц амлалтаа мартаж, татварыг нэмж, Зөрчлийн хууль нэрээр ард түмний эрх чөлөөг боомилж, алба гувчуур, татварыг нэмэгдүүлсэн харгис бодлогыг хэрэгжүүлж, өөрийн хүчээр хөдөлмөрлөж буй худалдаа эрхлэгчдийн эрх ашгийг боогдуулж байна. Үүгээр ч зогсохгүй ард иргэдэд хууль зөрчигч, нийгмийг бохирдуулагч мэтээр ойлгуулж байгааг эсэргүүцэж, эрх чөлөөнийхөө төлөөх тэмцлийг эхлүүлж байгаагаа мэдэгдэж байна. Бидний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилж, цагдаа, прокуророор далайлган сүрдүүлэхийг оролдож байна. Иймд энэ сарын 12-ноос эхлэн МАН-ын Төв байр болох ард түмний хөрөнгөөр босгосон Тусгаар тогтнолын ордны гадаа хугацаагүй жагсаал, суулт, өлсгөлөн зарлах гэж байгаагаа ийнхүү мэдэгдэж байна" гэлээ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай