Е.Медведевагийн алтан тэшүүр

Е.Медведевагийн алтан тэшүүр

Дэлхийн хошой аварга, олимпын наадмын мөнгөн медальт ОХУ-ын уран гулгагч Е.Медведева уран гулгалтын шинэ улиралд эрчимтэй бэлтгэж байна. Тэрбээр өнгөрсөн хавраас дасгалжуулагч Э.Тутберизег орхиж, канад мэргэжилтэн Б.Орсерын удирдлага дор хичээллэх болсон юм.

Орос уран гулгагчийн ивээн тэтгэгчдийн нэг “John Wilson” компани шинэ улирлын бэлтгэлд нь зориулж, 24 каратын алтны орцтой, тусгайлан хийсэн тэшүүрийг бэлэглэсэн байна. Е.Медведева энэ талаар инстаграмдаа “Алтан тэшүүр дээр гулгах миний мөрөөдлийг биелүүлсэн “John Wilson”-ы Миша Гийд маш их баярлалаа” хэмээн бичжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай