Хэл сурах 20 зөвлөгөө: Таван хэлтэй охин, гурван хэлтэй залуу зөвлөж байна

Хэл сурахаар толгойгоо гашилгаж байгаа бол танд хөшүүрэг дутагдаж байж болох юм. Хэлийг ямар хүмүүс хурдан сураад байна вэ? Тэдний нийтлэг зан чанар, үр дүнд хүрсэн арга барилаас санаа аваад хэл сурах аялалдаа дахин шамдаад үзээрэй. Эмэгтэйчүүд хэлийг хэрхэн сурав, залуус хэрхэн эзэмшиж байгааг харьцуулсан байдлаар хүргэж байна.  

Монгол хэлээс гадна хэрхэн гурван хэлийг сурсан туршлагаасаа Түшиг та бүхэнд хуваалцах болно. Тархины болон биеийн фитнессээр хичээллэдэг залуугийн өгөх 10 зөвлөгөөг хүргэж байна. 

 

  1. Цөм үгнээс эхэл. Хамгийн их ашиглагддаг 1000 үгийг л цээжилхэд та тухайн хэлний 80 хувийг ойлгоно гэдгийг сана. Хэрэглэгдэх магадлал багатай үгэнд ач холбогдол өгч цагаа бүү үр.
  2. Хамгийн гол дүрмүүдийг л цээжлэх. Дүрэм өөрөө стресстэй учир зөвхөн чухлыг нь эхэнд тавь. Бусад дүрмийг яваандаа автоматаар сурах боломжтой.
  3. Ярьж байхдаа биеийн хэлээ ашигла. Ингэснээр хэдий чи буруу хэлсэн ч гэсэн нөгөө хүн чинь ойлгох давуу талтай.
  4. Сонирхолтой байдлаар сур. Өрөөний буланд өдрийн зургаан цаг хэлээ давтаж байгаа бол чи шийтгүүлж байгаа юм шиг мэдрэмж л авах болно. Тархиа хуурч хэл сурахыг шагнал ойлго. 
  5. Ярьж байхдаа алдахаасаа хэзээ ч битгий санаа зов. Нүүр бардам алдаж сурах хэрэгтэй. Хэн ч хэлийг төгс мэддэггүй. Бид эх хэлээрээ ярихдаа хүртэл алддаг. Бид нар бүгдээрээ алддаг. Тийм учраас алдаагаа засаад цааш яв. Тархи сэтгэл хөдлөл дээр тулгуурласан мэдээллийг мартдаггүй. Хүн алдсан зүйлээ мартдаггүй тул алд. 
  6. Найзтай болох.  Хэрэв надад гадаад найз байхгүй гэж бодож байгаа бол www.language exchange.com сайтаар зочлоод үзээрэй. Чамд нэг давуу тал байгаа нь чи монголоор ярьдаг. Монгол хэлээ хүнд зааж өгөнгөө бусдаас бас суралцах боломжтой.
  7. Ямар нэгэн текстийг чангаар унших хэрэгтэй. Өөртөө итгэлтэй байдал чангаар уншихад нэмэгддэг.
  8. Удаан ярь. Хүн ухаантай болох тусмаа удаан ярьдаг. Ярьж байгаа хүндээ илүү ойлгомжтой болгохын тулд удаан ярих нь зөв.
  9. Шалтаг бүү тооч. Хөгшин хүмүүс ярихдаа бид хэл сурахаасаа өнгөрсөн гэдэг. Тэд зүгээр л шалтаг тоочиж байгаа юм. 
  10. Тууштай бай. Чи долоо хоног хэл сураад, долоо хоног сурахаа болиход л эргээд мартсан байна. Тиймээс их битгий хий, бага битгий хий. Өдөр бүр хий. Хамгийн гол нь хэрэгжүүлэх нь чухал.

Зургаан настайгаасаа Орос сургуульд орсноор түүний хэл сурах суурь тавигджээ. Тэрээр Англид утга зохиолын ажилтны мэргэжил эзэмшиж, дэлхийн хаана ч Англи хэл заах эрхтэй болсон байна.  Тэрээр одоо Франц сургуульд Англи хэлний багшаар ажилладаг, хэлний өндөр боловсролтой бүсгүй юм. Ингээд түүний таван хэл хэрхэн сурсан туршлагыг сонирхъё.

  1. Чамд хөшүүрэг хэрэгтэй. Тухайн орноо судлаад юу нь чамайг татаж байна, тэр хэлийг сурахад хүслийг чинь өдөөх юу байна гэдгийг олох хэрэгтэй.
  2. Дуу сонсоод хэл сур. Тэгвэл чиний чихэнд сайн наалдаж өгөх болно. Түүнээс гадна дууны эшлэлийг нь тэмдэглэж авах үр дүнтэй байдаг.
  3. Хүүхдийн ном унших. Хүүхдийн номын өгүүлбэр богино, амархан үг ашигласан байдаг учир анхлан суралцагчдад тохиромжтой. Уншихдөө өөрийнхөө дууг хурааж авах нь их нөлөөтэй байдаг.
  4. Хадмал орчуулгатай кино үзэх. Бага насны хүүхдүүд Cartoon network хүүхэлдэйн киноны суваг үзэж байгаад л хэл сурчихсан байдаг шиг энэ бол маш амархан процесс юм.
  5. Ямар нэгэн сэдэв сонгоод яриагаа бичиж авах. Жишээлбэл гадаа юу болж байгаа талаар өдөр бүр таван минут яриагаа хурааж аваад байхад жилийн дараа гэхэд мэдэгдэхүйц сайжирсан байдаг.
  6. Алдартай хүмүүсийн цахим хаягийг дагах
  7. Хэл заадаг апликэйшн татаж авах
  8. Дэвтэр нээгээд хэрэгтэй зүйлээ тэмдэглэж ав. Тэгэхдээ сонирхолтой байдлаар ангилан бичиж байвал дараа нь үлдэцтэй.
  9. Хэл сурахдаа өөрийгөө хүчилж болохгүй. Хэлийг өөрийн хобби болгосноор амархан сурна.
  10. Өдөр бүр ядаж 30 минутыг зарцуулж хэвших.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай