Эгэл, эрхэмсэг Ализи Жакоте

Мадоннагийн дуулсан "Ла Исла Бонита" дууг 2007 онд дуучин Ализи Жакоте шинэчлэн дуулж байсныг санаж байна уу? Тухайн үед энгийн бөгөөд эрхэмсгээр тайзан дээр амьдарч чаддаг дуучин бүсгүйн инээмсэглэл, уян налархай хөдөлгөөнд "зүрхээ өгсөн" залуус цөөнгүй. Харин одоо тэрээр уран бүтээлээсээ хөндийрөөд байгаа ч түүний үнэнч фенүүд дуулсан дууг нь үе үе сонсон, дурсдаг хэвээр. Түүний талаар хамтдаа эргэн санацгаая. 

Үзэсгэлэнт поп дуучин Ализи нь 1984 оны 8-р сарын 21-ний өдөр Францын Ajaccio, Corsica-д мэндэлсэн. Түүнийг дотны хүмүүс нь Лили гэж дууддаг. Тэрээр бага байхаасаа л дуулж бүжиглэх дуртай охин байжээ. Aлизи хүүхдийн урлагийн наадамд үргэлж тэргүүн дээгүүр байр эзэлдэг байсан төдийгүй урлагийн гараагаа 1999 оноос сургуулийнхаа найрал дууны хамтлагт элссэнээр эхэлсэн гэдэг.

Aлизи 16 настай байхдаа буюу 2000 онд авга эгчийнхээ тусламжтайгаар продюсер Mylиne Farmer-тай танилцаж түүний од болох замналдаа орсон байна. Ингээд тэрээр анхны дуу буюу "Moi Lolita"-г дуугаа бичүүлсэн. 

Тун удалгүй "L'Alize" цомгоо гаргасан байна. Aлизи дөнгөж гарч ирэнгүүтээ л M6 ба NRJ хөгжмийн шагналыг хүртэж ирээдүйтэй уран бүтээлч гэдгээ харуулж байжээ.  2001 он гэхэд тэрээр хамгийн их цомог борлуулсан Францын эмэгтэй дуучнаар шалгарч байжээ. Ингэснээр түүний нэр алдар Францдаа төдийгүй Европ, Зүүн азид түгсэн байдаг.

Дашрамд сонирхуулахад үзэсгэлэнт дуучин бүсгүйн маань 161 см өндөр.

Тэрээр 2003 онд загвар зохион бүтээгч Жереми Чаталайнтай хуримаа хийж хөөрхөн охинтой болсон хэдий ч тэд есөн жилийн дараа албан ёсоор гэрлэлтээ цуцлуулжээ. Ийнхүү Ализи гэрлэлтээ цуцлуулснаас нэг жилийн дараа "Ододтой хамт бүжиглэе" хэмээх телевизийн реалити шоунд оролцохдоо өөрийн партнер мэргэжлийн бүжигчин Грегори Леоннеттэй болзож эхэлсэн бөгөөд 2016 онд тэд хуримаа хийсэн байна. Хосууд маань одоо Франц улсад амьдардаг.

Түүний 10 гаруй жилийн дараа тайзан дээр дахин гарсан бичлэгийг сонирхъё. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай