Триатлоны УАШТ залуу тамирчдын ялалтаар өндөрлөлөө

Олимпийн хөтөлбөр дэх сонирхолтой үзүүштэй төрлийн нэг-триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн Өгийнуурт 7-р сарын 27-29-нд амжилттай явагдлаа. Тэмцээний элит, өсвөр үе, мини, сонирхогчид, багийн буухиа ангилалд нийтдээ 220 тамирчин оролцсоноор урьд өмнө байгаагүй өнөр бүрэлдэхүүнтэй тэмцээн болсон юм. Байгаль цаг уурын янз бүрийн (бороо, салхи, хурц нартай) нөхцөлд тэмцээн болж, тамирчдын тэсвэр хатуужлыг ихээр сорив. Тэмцээнийг Р.Мөнхтөр захиралтай "HIGHBRIDGE" компани ивээн тэтгэсэн байна.

Эрэгтэй элитийн уралдаанд 24 тамирчин өрсөлдсөнөөс "Виста" клубийн 16 настай тамирчин Ганбаатарын Амарсанаа 1 цаг 00,50 секундын амжилтаар хол тасархай түрүүлэв. Удаах байрт туршлагатай мастер Ч.Гансүх (Орхон аймгийн Хангарьд, 34 настай) 1 цаг 06 минут 27 секундээр, дэд мастер М.Төрболд (Орхон-Хангарьд) 1 цаг 08 минут 38 секундээр шалгарлаа.

Эмэгтэй элитийн уралдаан бороотой, хүйтэн нөхцөлд өрсөлдөөнтэй болж, Орхон аймгийн “Хангарьд” спорт клубийн залуу тамирчид эхний хоёр байрыг эзлэв. 500 метрийн сэлэлт-15 км дугуй-5 км гүйлтээс бүрдсэн замыг 15 настай Бат-оршихын Энхжин 1 цаг 19 минут 34 секундэд туулж аваргалсан бол 14 настай Ойдовмөнхийн Эрдэнэзул 1 цаг 20 минут 21 секундээр удаалжээ. 30 настай Эрдэнэбатын Уянга (Ironman клуб) 1 цаг 20 минут 53 секундийн амжилтаар хүрэл медалийн эзэн болж, Монгол Улсын спортын дэд мастерийн болзол хангалаа.

Багийн буухиа уралдаанд Орхон аймгийн “Хангарьд-1” (багийн бүрэлдэхүүнд М.Төрболд, Э.Сүрэнням, Ч.Гансүх) түрүүлж, “Хангарьд-2”, “Dream team” медальт байрт шалгарсан.

Триатлоны УАШТ-д оролцсон тамирчдын дунд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Сангийн дэд сайд Х.Булгантуяа охиныхоо хамт, Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг хөвгүүдийнхээ хамт, цанын спортын ОУХМ Г.Ганбаатар болон бусад нэр хүндтэй хүмүүс байв. Мөн байгууллага хамт олноороо оролцох явдал маш ихээр нэмэгдсэн нь харагдлаа.

 Сангийн дэд сайд Х.Булгантуяа

Хас-ын Ч.Ганхуяг

Тэмцээний Эрэгтэй элит (24 тамирчин: 500м сэлэлт-15км дугуй-5 км гүйлт) төрөлд: 

Г.Амарсанаа (Виста-Олонлог) 1.00.50                 
Ч.Гансүх (Хангарьд) 1.06.27
М.Төрболд (Хангарьд) 1.08.38
Д.Ган-Эрдэнэ (УССТ) 1.11.33
Э.Баасандорж (Виста) 1.11.55
О.Анх-Учрал (Ironman-Говьсүмбэр) 1.13,34

…12.Ч.Ганхуяг (Ард санхүүгийн нэгдэл) 1.32.39

Эмэгтэй элит (7 тамирчин: 500м сэлэлт-15км дугуй-5 км гүйлт) төрөлд: 

Б.Энхжин (Хангарьд) 1.19,34
О.Эрдэнэзул (Хангарьд) 1.20,21
Э.Уянга (Ironman) 1.20,53
Э.Сүрэнням (Хангарьд) 1.21,17
Э.Мөнхзаяа (Хангарьд) 1.22,44
Г.Шинэцэцэг (Cannondale) 1.44,40

Багийн буухиа (7 баг)

Хангарьд-1 (М.Төрболд, Э.Сүрэнням, Ч.Гансүх) 1.19,20
Хангарьд-2 (У.Билгүдэй, Б.Энхжин, Г.Галбадрах) 1.24,35
Dream Team (М.Дэлгэрхүү, Э.Мөнхзаяа, Э.Баасандорж) 1.27,01

Хөвгүүд (16 тамирчин)

Г.Амарсанаа (Виста-Олонлог)
Т.Түвшинжаргал (Орчлон)
Г.Галбадрах (Хангарьд)

Охид (4 тамирчин)

Б.Энхжин (Хангарьд)
У.Энх-Ану (Ironman)
О.Эрдэнэзул (Хангарьд)

Мини триатлон (20 оролцогч)

9-11 нас

1.У.Анужин (Монголын цанын холбоо) 13,31

2.Д.Хас-Эрдэнэ (УССТ) 13,32

3.Ш.Хансүлд (Орхон аймаг) 14,38

12-14 нас

1.Г.Галбадрах (Хангарьд) 11,33

2.У.Билгүдэй (Хангарьд) 12,06-03

3.А.Хэнтий (Ironman) 12,06-54

Сонирхогчид эмэгтэй (17 тамирчин)

У.Энх-Ану (Ironman) 27,48
Ц.Энхжаргал (Монголын цанын холбоо) 28,36
А.Оюун-Эрдэнэ (Залуу дугуйчин клуб-Говьсүмбэр) 30,30

Сонирхогчид эрэгтэй 18-24 нас (23 тамирчин)

Э.Тэмүүлэн (Хангарьд) 23,30
Ж.Жамьяа (Залуу дугуйчин клуб) 23,41
А.Сүхбат (Алдар спорт хороо) 24,15

Сонирхогчид эрэгтэй 25-34 нас (42 тамирчин)

Д.Эрхэмбаяр (Cannondale) 26,21
Ё.Гомбосүрэн (Өвөрхангай-Хархорин) 27,10
Г.Ууганбаатар (Хууль сахиулахын их сургууль) 27,18

Сонирхогчид эрэгтэй 35-44 нас (12 тамирчин)

Л.Батбаяр (Виста) 25,32
Ч.Мөнхжаргал (Багануур, Онцгой байдлын хэлтэс) 27,17
Г.Тамир (Од клуб) 29,11

Сонирхогчид эрэгтэй 45-аас дээш нас (9 тамирчин)

Г.Ганбаатар (Монголын цанын холбоо) 25,49
П.Гантулга (Орхон. Хангарьд) 27,32
Б.Түвшинбаяр (Нийслэлийн БТСХ) 28,48
Н.Энхбаяр (Ironman) 30,24

Индонез улсад болох Азийн наадамд эрэгтэйчүүдээс Ч.Гансүх, М.Төрболд, эмэгтэйчүүдээс Б.Энхжин, Э.Уянга нар шалгаран оролцохоор болов.

Акуатлоны УАШТVII.29

Холимог гараанд 25 тамирчин 1,5км гүйлт-500м сэлэлт-1,5км гүйлтээр хурд сорилоо:

Г.Амарсанаа (Виста-Олонлог)
Д.Ган-Эрдэнэ (УССТ)
Т.Түвшинжаргал (Орчлон) тус тус тодорлоо. 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай