Роналдугийн хоригдох ял тэнсэн харгалзах болон хөнгөрлөө

Энэ сарын эхээр 120 сая еврогоор Италийн “Ювентус” клубийн тоглогч болсон Криштиану Роналдуд Испанийн шүүх тэнсэн харгалзах ял оноолоо. Тэрбээр татвараас зугтсан хэргээр цөөнгүй хугацаанд шалгагдаж ирсэн бөгөөд энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогджээ. Тиймээс португаль хөлбөмбөгчин хоёр жил хоригдох ялыг шүүхээс сонсч болзошгүй болоод байлаа. Ялаас зугтах үүднээс Италийн баг руу явсан хэмээн Испанийн зарим хэвлэлүүд бичиж байсан. Тэгвэл Роналду Испанийн шүүхтэй тохиролцож чаджээ. Тэрбээр 19 сая еврогийн татвараас бултсан гэм буруугаа хүлээн зөвшөөрөх бөгөөд үүний нь хариуд шүүх түүний ялыг тэнсэн харгалзах болгон хөнгөрүүлж байгаа ажээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай