Дээд амжилт тогтоогоод спортоо орхилоо

Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах таван тэмцээнд шигшээ багаа ахалж оролцсон  амжилтаараа бүх цагийн үеийн рекорд тогтоосон Рафаэль Маркес спортоо орхиж байгаагаа мэдэгдлээ. 39 настай тэрбээр мэргэжлийн хөлбөмбөгт 21 жил зүтгэхдээ “Атлас”, “Монако”, “Барселона”, “Нью-Йорк”, “Леон”,  “Верона” зэрэг багуудад тоглож нийт 20 цом хүртсэн. Үүнийхээ 12-ыг алдарт “Барселона”-д тоглож байхдаа авсан юм. Тэрбээр Мексик улсынхаа “Атлас” клубт удирдах ажилтны албанд томилогджээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай