33-тай Роналдугийн бие 20 настнуудынхтай ижил

Италийн “Ювентус” клубийн эмч нар Португалийн хөлбөмбөгчин Криштиану Роналдугийн биеийн байдлыг шинжлээд ихэд гайхжээ. Учир нь шинжилгээний үзүүлэлтийг харахад түүний биеийн байдал 20 настай залуугийнхтай ижил байна гэнэ. Тухайлбал, түүний насны тамирчдын бие дэх өөхний хэмжээ 10-11 хувь байхад Роналдугийнх 7% бол дунджаар 46 хувьтай байдаг бие дэх булчингийн эзлэх хувь түүнд 50% байна. Энэ сард өндөрлөсөн ДАШТ-д тоглохдоо Криштиану 34 километр зайг хамгийн түрүүнд туулсан хүнээр тодорч мэргэжилтнүүдийг алмайруулсан юм. 33 насандаа ийм өндөр үзүүлэлттэй байна гэдэг гагцхүү их хөдөлмөр, чармайлтын үр дүн хэмээн Италийн мэргэжилтнүүд дүгнэж байна. Роналду энэ долдугаар сарын 10-нд 112 сая еврогоор  “Ювентус” багийн тоглогч болсон. Тэрбээр шинэ баг дахь анхны тоглолтоо ирэх сарын 12-нд хийхээр төлөвлөжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай