Энэ долоо хоногт 30 хэм хүртэл дулаан, ихэнх өдөр бороотой

Энэ долоо хоногт 30 хэм хүртэл дулаан, ихэнх өдөр бороотой

Улаанбаатар хотод үүлэрхэг. Дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 25 градус дулаан байна.

Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг малчид, иргэд, аялагчдад анхааруулж байна.

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Говь болон төвийн аймгуудын ихэнх нутаг,  зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орно.

Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 19-24 градус, Алтайн өвөр говиор 32-37 градус, Их нууруудын хотгор, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай