Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: Цэцэрлэгийн цахим бүртгэлийн талаар мэдээлнэ

Долдугаар сарын 23-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 204 дахь өдөр бөгөөд он дуусахад 161 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 26 хэмийн дулаан бол шөнөдөө 16 градус дулаан байх нь ээ. Түр зуурын бороо орно.
  3. Билгийн тооллын 11, есөн улаан мэнгэтэй улаан луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрхтэн хурц болох гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2463.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.60, юань 363.50, вон 2.16 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 10.00 цагт БСШУСЯ-наас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургуулийн талаарх хэвлэлийн бага хурал БСШУСЯ-ны 401 тоотод болно.
  2. “Н.К.Рерихийн замаар” Олон улсын пленер Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа зохиогдож буй "UB ART" Фестивалийн хүрээнд "UB ART GALLERY" нь "Монголын Урчуудын Эвлэл", ОХУ-ын Санкт-Петербург хотын И.Е.Репины нэрэмжит уран зураг, архитектурын академитай хамтран Монголд анх удаа Олон улсын судалбар зургийн нэгдсэн арга хэмжээ буюу пленэрийг зохион байгуулна.
  3. 11.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Цэцэрлэгийн цахим бүртгэл эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээлэл хийнэ. 
  4. 11.30 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд: "Бодитоор мэдэрье, Эерэгээр харъя” уриатай алкохолгүй амьд хөгжмийн тоглолт болох талаар нийслэлийн Залуучууд хөгжлийн газар мэдээлэл хийнэ. 
  5. Даншиг наадам-Хүрээ цам 2018 үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал 12.00 цагт МБШТ Гандантэгчэнлин хийдийн хурлын танхимд болно.
  6. Монгол Улсын шүүхийн 2018 оны эхний хагас жилийн шүүн таслах ажлын дүн мэдээг танилцуулах хэвлэлийн бага хурал 11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно.
  7. СХД-ийн 22-р хорооны 14.000 хүнд урьдчилан сэргийлэх үзлэг хийх ажлын нээлт болно. 

Энэ өдөр дэлхийн түүхэнд:  

  1. 1989 оны энэ өдөр алдарт "Харри Потер" цувралын гол дүр болох жүжигчин Дэниэл Редклифф мэндэлжээ.
  2. Өнөөдөр Папуа Шинэ Гвинейд Үндэсний дурсгалын өдөр тохиож байна.
  3. Мөн Египет улсад Хувьсгалын ойн баярын өдөр тохиож буй.
  4. 2015 онд НАСА-гийн эрдэмтэд дэлхийтэй төстэй Kepler 452b хэмээх гариг нээсэн тухайгаа зарлажээ.
  5. 1992 онд Абхаз орон Гүрж улсаас салан тусгаарлаж, тусгаар тогтнолоо зарлажээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай