Б.Гангаамаа 8611 метр өндөр К2 ууланд авирлаа

Б.Гангаамаа 8611 метр өндөр К2 ууланд авирлаа

Монгол Улсын гавьяат тамирчин, Бадамгаравын Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 /8611 м/ уулын оргилд уланд амжилттай авирч гарлаа. Уулын спортын ОУХМ Б.Гангаамаа К2 уулын оргилоос Олон улсын уулчдын холбооны залуучуудын комиссын гишүүн О.Батсайхантай сансарын утсаар шууд холбогдсон байна. Б. Гангаамаа хэлэхдээ ”К2 уулын оргилд Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөөний 11 цагт амжилттай гарлаа. Одоо би К2-ын оргил дээрээс сансарын утсаар ярьж байна. Энд маш хүчтэй шуурч байна. Удаан байж болохгуй учраас одоо яаралтай бууж байна. Надтай хамт Нургу Шерпа оргилд хамт гарсан” гэжээ.

Ийнхүү Б.Гангаамаа нь дэлхийн дэд ноён оргил болох К2 уулын оргилд хөл тавьсан анхны Монгол хүн боллоо. Хамгийн их эрсдэлтэй "Үхлийн уул" хэмээгддэг К2 уулын оргилд хүрэх гэсэн Монголын шилдэг уулчдын гурав дахь удаагийн оролдлого ийнхүү амжилттай боллоо.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай