Улаанбаатар хотод 24 хэм дулаан, үүлэрхэг байна

Улаанбаатар хотод үүлшинэ. 24 градус дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно. 23-нд зарим газраар, 24-нд нутгийн зүүн хагаст, 25-нд баруун аймгуудын баруун хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. 

Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Хугацааны эцсээр дулаарна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай