Дэлхийн нэг тэмцээнээс есөн монгол аварга төрөв

ДАШТ-ээс медаль хүртсэн эмэгтэй тамирчид

БНСУ-д болсон таэквондогийн дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд дасгалжуулагч Ин Ёны удирдлагад оролцсон Монголын тамирчид есөн алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв. Үүний сацуу багийн дүнгээр эрэгтэйчүүд тэргүүлж, эмэгтэйчүүд гуравдугаар байр эзэлжээ. 33 орны 3000 гаруй тамирчин өрсөлдсөн тэмцээнд Азийн наадам, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт М.Түмэнбаяр, ОУХМ Б.Гандорж, Т.Билигсайхан, О.Мөнхзолбоо, Б.Оюунтүлхүүр, П.Дүүрэнжаргал, Ц.Бат-Эрдэнэ нар түрүүлж, дэлхийн аварга болжээ. Мөн П.Дүүрэнжаргал, Ц.Бат-Эрдэнэ, З.Намуундарь нар мөнгө, С.Үржинжав, Б.Цэрэндулам хүрэл медаль хүртэв. Тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар Л.Нацагдорж, дасгалжуулагчаар Ин Ён шалгарчээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай