Чингис хааны дүр уран бүтээлд хэрхэн туссаныг арван орны эрдэмтэд хэлэлцэнэ

"Монголчууд соёлын ертөнц: "Өв, үнэт зүйл, урлаг" соёл судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 7 дугаар сарын 23,24-ний өдрүүдэд зохион байгуулах гэж буй талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэхүү Олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүрээнд Монгол улсын эрдэмтдээс гадна ОХУ, Герман, БНХАУ, Турк, Унгар, Франц, Польш, АНУ, Австри зэрэг орны эрдэмтэд оролцож "Соёлын үнэт зүйл, бодлогын судалгаа" болон "Чингис хааны дүр тайз дэлгэц, дүрслэх урлагийн бүтээлд" гэсэн гурван салбар хуралдаан үзэсгэлэн, урлагийн тоглолт болно. 

СУИС-ийн захирал Э.Сонинтогос хэлэхдээ "Бид эрхэмлэн дээдлэх үнэт зүйлээ тодорхойлох, хойч үедээ өвлүүлэх, үндэсний соёл, урлагийн дэлхий нийтэд сурталчлан таниулах, соёлын өвөө хамгаалах арга замыг боловсронгуй болгох, соёлын олон талт харилцааг хөгжүүлэхэд энэ удаагийн хурал чухал нөлөө үзүүлэх болно" гэв. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

Илгээх

Энэ тухай