Генийг “засдаг” болох нь

Генийг “засдаг” болох нь

Британийн эцэг, эхчүүд төрүүлэх хүүхдийнхээ дүр төрхийг өөрчлөх боломж нээгдэх нь. “Indepen­dent” сонинд мэдээлснээр хүний үр хөврөлийн ДНХ-ийн молекулд өөрчлөлт оруулах замаар генийг засдаг технологи ийм боломж олгох гэнэ. Тус улсын Нуффилдийн био ёс зүйн зөвлөлийн илтгэлээс үзвэл, нийгмийн тэгш бус байдлыг нэмэгдүүлэхгүй нөхцөлд дээрх өөрчлөлтийг хийх аж. Шинэ аргыг генийн удамшлын өвчин, хорт хавдар, оюуны хомсдолоос урьдчилан сэргийлэхээс гадна хүүхдийн өсөлт, нүд, үсний өнгийг өөрчлөх зэрэг гоо заслын зорилгод ашиглах боломжтой. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар генийн өөрчлөлттэй хүүхдүүд энэ онд, эсвэл ирэх жилийн эхээр мэндлэх гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай