Европын холбооны хил зөрчсөн цагаачдын тоо эрч буурчээ

Европын холбооны хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан хүний тоо оны эхний хагаст эрс буурсныг хилийн хяналтын “Frontex” агентлаг бүртгэжээ. Тодруулбал, хил зөрчсөн цагаачдын тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг хоёр дахин багасаж, 60 430 болсон гэнэ. Үүнийг Газар дундын тэнгисийн төв хэсэгт цагаачдын ачаалал буурсантай холбон тайлбарласан байна.

Энэ сард хил зөрчсөн 13 100 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 56 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Үүний зэрэгцээ Газар дундын тэнгисийн баруун хэсэг Европыг чиглэсэн цагаачдын хамгийн идэвхтэй цэг болж хувирсан гэнэ. Тухайлбал, Испанид ирсэн цагаачдын тоо өнгөрсөн сард 2017 оныхоос 166 хувиар нэмэгдэж, 6400-д хүрсэн бол энэ оны эхний хагасын үзүүлэлт 14 700 болжээ. Тус улсыг Марокко, Гвиней, Малигийн иргэд олноор зорьдог юм байна.

Харин Газар дундын тэнгисийн зүүн хэсгийн байдал тайван байна. Өнгөрсөн сард Европын холбооны хилийн энэ хэсгийг хууль бусаар давах гэсэн 3600 тохиолдлыг таслан зогсоожээ. Оны эхний хагаст уг үзүүлэлт 24 300 байв.

Италид очсон цагаачдын тоо зургадугаар сард 3000 болтлоо цөөрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 87 хувиар буурсан үзүүлэлт юм. Энэ чиглэлд өнгөрсөн зургаан сарын хугацаанд 16 100 цагаач бүртгэгдсэн нь өнгөрсөн оныхоос 81 хувиар буурсан үзүүлэлт. “Fron­tex” агентлагийн мэдээлснээр голдуу Тунис, Эритрей улсын иргэд Италийг зорьдог гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай