Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: Монгол Улсыг аялал жуулчлалын төв цэг болгохоор зорьж байна

Долдугаар сарын 20-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 201 дахь өдөр бөгөөд он дуусахад 164 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 26 хэмийн дулаан бол шөнөдөө 16 градус дулаан байх нь ээ. Бага зэргийн бороо орно.
  3. Билгийн тооллын 8, гурван хөх мэнгэтэй харагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нас уртсах гэнэ. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2462.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.70, юань 365.00, вон 2.16 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 03.53 цагт сар тал болно.
  2. 11.00 цагт Монелийн уулзвараас Дарь эхийн зам хүртэл Гадна тойруугийн 3 дугаар хэсгийн зам дээр Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Газрын алба нараас бүрдсэн Ажлын хэсэг ажиллана. 
  3. MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас СУИС, Олон улсын Монгол судлалын холбоо хамтран “Монголчуудын соёлын ертөнц: Үнэт соёл, өв, урлаг” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахтай холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Монгол, ОХУ, Герман, БНХАУ, БНСУ, Турк, Унгар, Франц, Польш, АНУ, Австри зэрэг орны эрдэмтэд оролцох аж.
  4. БОАЖЯ Монгол Улсыг аялал жуулчлалын төв цэг болгох зорилтынхоо хүрээнд Британи улсын “what3words” буюу гурван үгт хаягжилтын системтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол болон хэвлэлийн бага хурал 11.00 цагт БОАЖЯ-нд болно.
  5. Монгол улсад Мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойн баярын хурал 14.00 цагт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болно.
  6. БНХАУ-ын ӨМОЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, Өвөр Монгол дахь Монгол Улсын Иргэдийн нийгэмлэг Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвтэй хамтран зохион байгуулж буй "БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ХАМГААЛЬЯ" уран зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа 15.00 цагт Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн Орд арт галерейд болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:  

  1. Өнөөдөр бол Африкийн улсуудын Мод тарих үндэсний өдөр.

  2. Мөн өнөөдөр Коста Рикад Инженерүүдийн баярын өдөр тохиож байгаа юм байна.

  3. Колумба улс Тусгаар тогтнолоо зарлаж байжээ.

  4. 2015 онд АНУ болон Куба улсууд дипломат харилцаагаа сэргээжээ.

  5. 1949 онд Израйл болон Сири 19 сарын дайныг эцэслэх гэрээнд гарын үсэг зуржээ.

  6. 1940 онд Дани улс Үндэсний лигээс гарчээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай