Энэтхэгийн Дээд шүүх Таж Махалаа нураахыг “зөвлөжээ”

Хүн төрөлхтний соёлын нэгэн өв, Энэтхэгийн бахархал, шүтээн нь болсон Таж-Махал бунханбайгууламжийг сэргээх боломжгүй бол буулгаж, нураах, эсвэл хаахыг тус улсын Дээд шүүх Уттар-Прадеш мужийн удирдлагаас шаардсан гэнэ. “Таж-Махалыг энэ байдлаар нь ажиллуулж болохгүй учраас хаах, эсвэл нураа. Үгүй бол сэргээн засварла” гэсэн нь угтаа тус байгууламжийг харьяалдаг мужийн удирдлагыг шүүмжилсэн хэрэг гэдгийг албаныхан мэдээлсэн байна. Бунхны цагаан гантиган шал, хана хагарч, үгүй болж байгаа, мөн сүүлийн 30 жилийн хугацаанд өнгөө алдан ногоорч, шарлан хувирч байгаа нь арчилгаа тодорхой хэмжээгээр дутсаных бөгөөд үүнд анхаарахгүй бол түүхэн дурсгалт байгууламжаар мөнгө олдгоо зогсоохыг шаарджээ. Өдгөө ТажМахалыг тус улсын техникийн их сургуулийн мэргэжилтнүүдийн баг засаж, сэргээх төсөл хэрэгжүүлэх болсон бөгөөд сар бүрийн эцсээр ажил ямар шатанд явж байгааг хэлэлцэж, тайлагнах юм байна. Энэ талаар Дээд шүүхийн шийдвэр гарсан гэнэ. Дашрамд дуулгахад, 14 дэх хүүхдээ төрүүлэхдээ нас барсан Мумтаз Махал хатныхаа дурсгалд зориулан Жахан хааны босгосон эл байгууламж 400-гаад настай.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай