“Lotte mart” Монголд 40 000 ам.долларын бүтээгдэхүүн нийлүүлэх нь

Өмнөд Солонгосын жижиглэн худалдааны гигант “Lotte mart” нь манай улсад бөөний болон жижиглэнгийн худалдаачдын бүтээгдэхүү­ нийг нэмэгдүүлэхэд цаашид анхаарах тухай мэдэгдсэнийг theinvestor. co.kr цахим хуудсанд мэдээлжээ. Тус компани энэ оны эхээр “Номин холдингс”-той гэрээ байгуулсан тухай мөн дурдсан байв. “Lotte mart” өнгөрсөн тавдугаар сард манай зах зээлийн эрэлтийг тандахаар 30 000 орчим ам.долларын дүн бүхий бү­ тээгдэхүүн нийлүүлсэн аж. Тэгвэл өнөөдөр дахин 40 000 ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортлох гэнэ. “Lotte mart”-ын мэдэгдэлд “Монгол Улсад Өмнөд Солонгосын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг одоогийнхоос илүү хэмжээгээр экспортлохоор төлөвлөж байна” гэж тэмдэглэжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай