Угаасан ноосны шимтгэлийг 15 хувиар нэмэгдүүлжээ

Ноос ноолуурын бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэгчид болон “Хөдөө аж ахуйн бирж”-ийн зүгээс ноосны шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан талаар мэдээлэл хийлээ.

Угаасан ноосны 0.32 хувийн шимтгэлийг 15 хувиар нэмэгдүүлэх, самнасан ноосныхыг мөн 0.2 хувь болгож бууруулах шийдвэр гаргажээ. Ингэхээр нэг килограмм ноосны шимтгэл 9.3 төгрөг болж байгаа юм. Ноосны үнэ зах зээлд 3,200-4,000 төгрөг байна.

Ноосны үнийг хаанаас ингэж хөөрөгдүүлээд байгаа талаар Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэбат "Бэлтгэн нийлүүлэгч хүмүүс ноосны үнийг хөөрөгдүүлээд байдаг.  Дэлхийн зах зээлд угаасан ноосны үнэ хоёроос гурван доллар байдаг. Гэтэл манайд 4,000 төгрөг хүрсэн нь угаагаагүй ноос цаашаа үйлдвэр дээр очоод угаагдаад явахаар зургаан доллар хүрээд байна. Тиймд дэлхийн зах зээлийн үнээс илүү үнэтэй болоод байна. Бидний тооцоолсноор хонины ноосоо 3,000 төгрөгөө авбал болох юм байна гэсэн тооцоотой байна" гэв. 

 

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай