Үерийн голомтноос 2500 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлжээ

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд долдугаар 15-ны өдрийн 15:00-15:30 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас болсон уруйн үерт тус сумын нийт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автаад байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссын хуралдааныг дөрвөн удаа зохион байгуулж, нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсон, сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна. 

Түүнчлэн аймгийн нутаг дэвсгэрт болсон үерийн гамшгийн нөхцөл байдалтай танилцах, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, Улсын онцгой комиссыг мэдээллээр хангах зорилгоор  ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайханаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг тус аймагт ажиллаж байгаа юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай