Тэргүүн мисс Б.Энхриймаа шагналын мөнгөөрөө өнчин хүүхдүүдэд хашаа байшин авч өгчээ

 “Монголын сайхан бүсгүй-2018” наадмын ялагчаар Б.Энхриймаа шалгарч, 20 сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн болсон билээ. Тэгвэл Б.Энхриймаа шагналын бүх мөнгөө хамт уралдаанд оролцсон найз Б.Азбилэгийн өнчин үлдсэн дүү нарт хашаа байшин авч өгөхөд зарцуулжээ. 

Энэ талаар тус тэмцээний ерөнхий шүүгч Д.Энхсайхан хэлэхдээ "Яг нэр шигээ охин гэвэл Б.Энхриймааг хэлнэ. Шагналын бүх мөнгөө хандивлах сэтгэл айлын энхрий охиноос гарлаа гэж үү гэж бодоход хүрсэн. Түүний ачаар бүтэн өнчин үлдсэн дөрвөн хүүхэд гэр оронтой болсон. Б.Энхриймаатай уралдаанд оролцсон Б. Азбилэгийн маань эгч /агсан/ 6 дугаар сарын 30-ны өдөр буюу Монголын сайхан бүсгүйг шалгаруулсан өдөр зуурдаар өөд болсон юм. Таван сартайгаас 18 насны дөрвөн хүүхэд бүтэн өнчин үлдсэнийг Б.Энхриймаа хараад найзынхаа зовлонг хуваалцсан нь тэр юм.  Хамтдаа оролцсон охидууд маань хэдийнэ найз нөхөд болж, бие биендээ тус дэм боллоо. Өргөө цагаан гэрт нь гэрэл гийж, инээд хөөр цалгиж байх болтугай" гэв. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай