15-аас дээш насныхны элэгний В, С вирусийг үнэгүй оношилно

Элэг хамгаалах дэлхийн өдрийг энэ сарын 28-нд тэмдэглэдэг уламжлалтай. Энэ хүрээнд долдугаар сарын 27-нд төв талбайд эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулах гэнэ. ХСҮТ, ХӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан хамтран оролцох уг өдөрлөгийн үеэр 15аас дээш насныхны В, С вирусийг үнэгүй оношлохоос гадна элэгний хатуурлын хэмжээг тодорхойлох аж. Элэгний өвчлөлөөс сэргийлэх зөвлөмж, мэдээллийг энэ долоо хоногийн сүүлчээр олон нийтэд хүргэх юм байна. В, С вируст гепатит нь элэгний хатуурал, хорт хавдар үүсгэх шалтгаан болдог учраас дээрх өдөр иргэд шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг НЭМҮТ-өөс уриалав.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай