Монгол туургатан харваачид чуулна

Монголын үндэсний сурын холбоо, Баянхонгор аймгийн ЗДТГ хамтран монгол туургатны харваачдын наадмыг энэ сарын 19-21-нд зохион байгуулах аж. Тус аймгийн Заг сумын нутаг, Заг, Байдрагийн Хүрэн бэлчирт болох эл арга хэмжээний зорилго нь эртнээс уламжилж ирсэн сур харвааны төрлүүдийг олон нийтэд таниулан сурталчлах. Энэ үеэр үндэсний сураас гадна холч, бөмбөг намнах, зэвт харвааны тэмцээн болох юм байна. Түүнчлэн наадмыг зорин очих жуулчдад зориулж, монгол зан заншлыг харуулсан урлагийн тоглолт хийх төдийгүй Халиутын рашаан, Биндэръяа хөх нуур, Галуутын хавцал зэрэг нутгийн үзэсгэлэнт газруудыг танилцуулах аялал ч өрнөх юм билээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай