Португалийн Лиссабон бус Америкийн Лиссабон хоттой холбогджээ

Америкийн хоёр жуулчин Португаль улсын нийслэл Лиссабон хотод аялж явахдаа нэгэн барилгын лифтэнд гарцжээ. Тэд лифтний аваарын товчийг дарсан боловч хэн ч ирээгүй байна. Тиймээс Google-ийн аудио хайлтаар Лиссабон хотын цагдаагийн газрын утсыг хайж олоод залгасан байна. Гэтэл Португалийн Лиссабон бус Америкийн Лиссабон хотын шуурхай албаны ажилтан Кэти Ройтой холбогджээ. Хэдий АНУ-ын Мэн мужид байгаа ч гэлээ Рой алс холын орны лифтэнд гарцсан нутаг нэгтнүүддээ тус хүргэж чадсан байна. Тэрбээр португаль хэл мэдэхгүй ч Португалийн цагдаагийн газарт дуудлага өгч чаджээ. Үүний сацуу, цагдаагийнхныг очих хүртэл хоёр жуулчинтай утсаар байнгын холбоотой байсан гэнэ.

Европын томоохон хотуудын нэртэй хотууд АНУ-д хэдэн арваараа байдаг. Тухайлбал, Лиссабон нэртэй хот Америкт 20 байдаг бөгөөд ганц  Калифорни мужид гэхэд хоёр байдаг байна. Мөн Москва, Парис, Берлин, Лондонууд хэд хэдээрээ бий.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай