"Өнөөдөр"-ийнхөн төрд үнэлэгдлээ

Тэнгэрийн хуртай зэрэгцэн "Өнөөдөр" сонины хамт олонд шагналын хур буулаа. Манай байгууллагын ахмад ажилтан Түмээгийн Батсүх Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Гончиглодонгийн Заяа Банк Санхүүгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдлаа.  

Хийсэн ажилдаа эзэн болж албандаа тасралтгүй 16 жил ажилласан нягтлан бодогч Г.Заяа хамт олондоо нэр хүндтэй тэргүүний ажилтан бөгөөд тэрбээр энэхүү баярт мөчийн үеэр "Би 1971-2001 онд Нэхмэлийн үйлдвэрт, 2002 оноос "Өнөөдөр" сонинд ажиллаж байна. Энэхүү хүндтэй шагналыг авах болсноо өнөөдөр л мэдлээ. Энэ бол нягтлан бодогч хүн бүрийн мөрөөдлийн шагнал шүү дээ. Маш их баяртай байна" гэв.  

Хэвлэх үйлдвэрт тасралтгүй 15 жил ажиллаж хамт олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн тэргүүний ажилтан Т.Батсүх хэлэхдээ "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хэмээх нэр хүндтэй шагналыг энэ сарын 10-нд гардан авлаа. Өнөөдөр хамт олонтойгоо баяраа хуваалцаж байгаа миний хувьд их сайхан үйл явдал  болж байна. Энэ шагнал зөвхөн миний биш бүх хамт олны маань шагнал юм шүү" гэлээ. Төрийнхөө одон, салбарынхаа тэргүүний ажилтны цолоор шагнагдсан ахмадууддаа сайн, сайхан бүхнийг "Монгол ньюс" компанийн хамт олон нь дэвшүүлж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай