ФОТО: Сайханд халгаатай нийслэлчүүд

Улсын баяр наадмын өмнөхөн Хан-Уул дүүрэгт 41 төрлийн 200 гаруй ан амьтдын баримлын хөшөөг байрлуулсан нь нийслэлийн хүүхэд залуусын очих дуртай газрын нэг болсон. Багачууд ан амьтдын баримлыг сонирхон үзэж, эцэг эхчүүдээрээ зургаа авахуулж байлаа. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-аас санаачлан 120 мянгатын автобусны буудлын хойно 2.2 га талбайд ногоон байгууламжтайгаар бүтээн байгуулсан юм.

Уг цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур, хүрхрээ, дугуйн болон тэшүүрийн зам, хүүхдийн тоглоомын талбай ч бий. Харин ан амьтдын баримлыг бороо болон наранд өнгөө алддаггүй нийлэг пластик материалаар хийжээ. Ингэж олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн ажлыг зарим нь үл хүндлэн эвдлэн сүйтгэж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай