К.МБАППЕ гэж хэн бэ?

Францын баг хөлбөмбөгийн дэлхийн аварга болоход голлох нөлөө үзүүлсэн "Мэлхий нинжа" хочит К.Мбаппе гэж хэн бэ? Зургаан настай байхаасаа хойш л хөлбөмбөгөөр амьсгалж, Роналдугийн зургийг өглөө бүр харж сэрдэг байсан бяцхан хүү өнөөдөр дэлхийн аваргын цомыг гартаа барин зогсож байна. Зүтгэл хэнийг ч гомдоодоггүй гэдгийг амьдралаараа харуулж байгаа 19-хөн настай ирээдүйтэй залуу тамирчин маань аваргын цомыг атган зогсохдоо "Финалд гоол оруулаад юу гэж мэдэрсэн бэ гэж үү? Ийм мөчийг бий болгохын тулд би маш их хөдөлмөрлөсөн. Өдий насандаа дэлхийн аварга болох сайхан ч цаашид улам хичээж бэлтгэлээ хийнэ. Энэ бол урт замын эхлэл" гэж хэлсэн. Үнэнч фанатуудынх нь мэдэхгүй өнгөрч болохгүй баримтуудыг хүргэж байна. 

  • Түүний шүтээн тоглогч бол Роналду. Гэхдээ тэр өнөөдөр шүтээнээ ч сандаргах хэмжээний тоглогч болоод байгаа. 

 

  • К.Мбаппе Францын Парис хотод 1998 оны 12 дугаар сарын 20-нд төрсөн. Тэрээр Франц улс анх удаа дэлхийн аварга болж байх үед төрсөн.   

  • ДАШТ-ий шагналд авсан 550 мянган ногооноо хандивт өргөсөн. Хандивлахдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд спортоор хичээллэх боломжийг нь хангах зорилгоор хандив өргөжээ.

  • Энэ дэлхийн аваргаар 36.4 км цагийн хурдтай гүйж хамгийн хурдан тоглогчоор шалгарсан. Энэ нь гарааны хурдаараа дэлхийн хамгийн хурдан хүн Усайн Болтод дөхөж очих үзүүлэлт юм.

  • Тэрээр өнгөрсөн жил Paris Saint-Germain клабд 180 сая еврогоор очсон нь хамгийн залуу үнэтэй тоглогчдын хоёрдугаарт бичигдэж байна.

  • Тэр багтаа довтолгооны хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг. Өнгөрсөн улиралд нийт 28 гоол, 11 дамжуулалт хийсэн. 

  • Тэр нумын орд, бар жилтэй. 178 см өндөр, 73 кг жинтэй, 10 номерын өмсгөлтэй. 

Тэрээр ДАШТ-нд орохынхоо өмнө "Дэлхийн аваргын цомыг хэдхэн хором ч болтугай толгой дээрээ өргөх тэр мэдрэмжийг өөр юутай ч зүйрлүүлшгүй. Энэ бол маш өөр мэдрэмж" хэмээн хэлж байжээ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай