"Авьяаслаг Монголчууд 2016" шоуны ялагч О.Энх-Эрдэнэ Америкт суралцахаар боллоо

Саяхан АНУ-ын Виржиния мужийн Фейрфакс хотод оршдог Виржиниагийн Олон Улсын Их Сургууль (Virginia International University)-ийн төлөөлөл Монголд айлчлаад буцжээ. Айлчлалын гол зорилго нь "Авьяаслаг Монголчууд 2016" шоуны ялагч О.Энх-Эрдэнэд Америкт суралцах эрхийн бичиг гардуулан өгөх байв. Тус сургуулийн Элсэлт болон Харилцаа, Хамтын Ажиллагаа хариуцсан дэд захирал хатагтай Дэбора Брэнт (Deborah Brent) О.Энх-Эрдэнэтэй уулзахдаа энэхүү баярт мэдээг баталгаажуулж өгсний зэрэгцээ түүнийг хүссэн мэргэжлээрээ VIU-д магистрын зэрэг хамгаалах эрхтэйг онцлов.

Хатагтай Дэбора айлчлалынхаа хүрээнд VIU-г төгсөгч монгол залуустай мөн уулзжээ. “VIU-д Америкаас гадна дэлхийн 80 гаруй орны залуус суралцдаг. Эрч хүчтэй, эх орондоо шинэчлэлийг авчрах олон мянган залуус VIU-аар овоглогдож, дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буйн нэгэн тод жишээ нь монгол төгсөгчид маань юм” гэж хэлэхдээ хатагтай Дэбора бахархаж буй нь илт. Тэрээр мөн Их Засаг Олон Улсын Их Сургууль (ИЗОУИС)-иас зохиогддог Super Student-6 төслийнялагч Э.Энхжаргалд Америкт 100 хувийн тэтгэлгээр суралцах эрхийн бичгийг гардуулжээ. VIU нь ИЗОУИС болон Royal International University-тэй 2011 оноос хойш хамтран ажиллаж ирсэн бөгөөд 2+2 болон 1+1 оюутан солилцох гэрээний хүрээнд олон монгол залуусыг бакалавр, магистрын зэргээ Америкт хамгаалах боломжийг олгож иржээ. “Манайхашгийнбусболовсролын байгууллага. Иймд бид авьяас чадвар, мэдлэгээрээ үеийнхнээ манлайлж буй О.Энх-Эрдэнэ, Э.Энхжаргал нарын адил олон чадварлаг залуусыг дэмжиж, Америкт дэлхийн боловсрол эзэмших мөрөөдөлдөө хүрэх гүүр нь болж буйдаа баяртай байна” гэдгээ хатагтай Дэбора илэрхийлэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай