17 настай Б.Амина их мастер болов

Румын улсад болсон Дэлхийн шатрын холбооны их хурлаар монгол шатарчин эмэгтэйчүүдийн их мастер цолны болзол хангасныг албан ёсоор баталлаа. Эл амжилтын эзэн бол Дорнод аймгийн харьяат, “Их мастер” клубийн шатарчин Батцоожийн Амина юм. Өдгөө 17 настай тэрбээр их мастер цол авсан Монголын ес, эмэгтэйчүүдээс тав дахь шатарчин болов. Түүнээс өмнө Гавьяат тамирчин Т.Батчимэг, Б.Мөнгөнтуул, залуу шатарчин А.Энхтуул, Д.Номин-Эрдэнэ нар эл цолыг хүртсэн юм. Өнгөрсөн онд Монголд болсон Зүүн Азийн АШТ-д түрүүлсэн Б.Амина сүүлийн хоёр жил дараалан насанд хүрэгчдийн улсын аваргын шигшээ тэмцээнд өрсөлдсөн. Мөн тэрбээр өсвөрийн УАШТ-ий нэг алт, гурван мөнгөн медальтай.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай