Английн 24.3 сая иргэн шигшээ багийнхаа тоглолтыг үзжээ

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ шатанд Хорватын эсрэг тоглосон шигшээ багийнхаа тоглолтыг Английн хүн амын тал хувь нь үзжээ. Independent сонины мэдээлсэнээр Английн хүн ам 53 сая бөгөөд үүний 24.3 сая нь шигшээ багаа хөгжөөн дэмжсэн нь тус улсын спортын түүхэнд гарсан хамгийн өндөр үзүүлэлт гэнэ. Английн шигшээ Хорватын багт сунгасан цагт хожигдон тэмцээнээс хасагдсан. Гэлээ ч энэ нь тус багийн хувьд сүүлийн жилүүдэд гаргасан хамгийн өндөр үзүүлэлт байв.


Энэ тухай