ФОТО: Хонгор халзан соёолон түрүүллээ

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолон насны морьдын уралдаанд Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Амарсанаагийн Билгүүдэйн хурдан хонгор үрээ түрүү магнайд хурдалж, түмэн олноо баясгав.

Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын харьяат, уяач Цэрэндоржийн Мөнгөнхуягийн зээрд үрээ, айргийн гуравт Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Доржпүрэвийн  Ганхуягийн хээр үрээ хурдлав. Харин айргийн дөрөвт Ховд аймгийн Мянгад сумын уугуул, уяач Загджавын Мэндсайханы хонгор, айргийн тавд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, уяач Гончигийн Хадхүүгийн хар үрээ хурдаллаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай