Фото: Хүүхдүүд "чанартай" инээж, сайхан нааддаг

Төв цэнгэлдэхэд эцэг эхээ даган ирсэн багачууд наадмын бас нэгэн чимэг юм. Тэр бүр дээл хувцсаа өмсөхөө больсон энэ цаг үед эцэг эхтэйгээ өнгө ижил үндэсний хувцсаараа гоёсон бяцхан хүүхдүүд монгол дүр төрхөө эргэн олсон мэт харагдана. Наадамлаж яваа бяцхан хүүхдүүд хальсанд хэрхэн буусныг зургаар үзүүлье. 

  • Хоёр ихэрийг хацар дээрх шивээсээр нь ялгаж болно. Шүр, Сувд хоёр ягаан дээлээр ижилсжээ. 

Малгайтай цамцтай охин зураг авхуулахдаа бишүүрхэнгүй. Нүднийхээ булангаар нэг бол доошоо харж, гараа базална. Харин Сувдаа бол арай нүүрэмгий, цоо ширтэнэ. 

  • Н.Энхлэнгоо, Н.Мөнх-Алдар хоёр дөрвөн насны зөрүүтэй эгч дүү хоёр. Анх удаа наадмын нээлт үзэж яваа нь энэ. Нэг нэгэнтэйгээ бас л адилхан байгаа биз.

Наадмын хуушуураа зооглож байгаа бяцхан жаал. Төв цэнгэлдэхэд очсон хүүхдүүдийн ихэнх нь ийм шивээс хийлгэсэн байлаа. Булцгар хацар дээр нь шивээс гоё зохих юм. 

Хуушуур идээд, нойр нь хүрсэн бололтой. Наадам дуусах болж байна уу, одоо харьж амаръя өө гэж байгаа юм шиг царай гаргажээ. 

  • Бөмбөг зарж буй ээжийнхээ бизнест тусалдаг охин. 

Яаж тус болдог вэ гэж үү? Бөмбөгөөр яаж тоглохыг хүмүүсд бодитоор үзүүлнэ. 

Бөмбөгөө зална, шиднэ, өшиглөнө. 

Хамгийн гол нь дөнгөж ургаж байгаа цахиураа гаргаад чин сэтгэлээсээ баясаж инээнэ. Үүнийг харсан наадамчин олон өхөөрдөөд л бөмбөг авчихаж байгаа юм даа. Хүүхдүүд чанартай инээдэг. Энэ нь үнэгүй суртачилгаа болно гээч.  

  • Гэзэг нь таалагдаад араас нь зөвшөөрөлгүй зураг дарчихлаа. cheeky

Хүү: Араас хүн зураг дараад байна уу даа. 

Хүү: За яахав ганц удаа нүдээ аниад өнгөрье. 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай