Дээл зохисон жуулчид ба агуу мөрөөдөлтэй залуус

Аялал жуулчлалын яам энэ онд нэг сая жуулчныг татах зорилго өвөртлөөд байгаа. Тэгвэл наадмын үеэр нийт жуулчдын 20 хувь нь ирдэг гэх судалгаа бий. Наадамлаж буй олны дунд бидний нэгэн адил дээл өмсөөд, явж буй жуулчид ч цөөнгүй таарлаа. Ингээд та бүхэндээ наадамлаж буй жуулчдын аялалын сонин хачнаас хуваалцъя.   

Төв цэнгэлдэх орох замд юкилили хөгжим тоглон дуулж буй хэсэг залуустай таарлаа. 

Эдгээр залуус дэлхийг тойрон аялах хүсэл мөрөөдөлтэй. Тэд одоогийн байдлаар найман орноор аялсан. Ес дэх орон нь Монгол. 

Дунд нь зогсож байгаа охин зураг зурдаг бол захын хоёр залуу дуулан, хөгжимдөнө. Аз жаргалтай залуусыг харсан монголчууд маань тэднээс мөнгө харамласангүй. Зөрж өнгөрөхдөө 1000, 2000 төгрөг гээд боломжоороо мөнгө хийсээр байлаа. Намайг тэнд хэсэгхэн хугацаанд зогсоход 5000 төгрөг хангалттай олсон шүү. Зөрж өнгөрсөн нэг ах задгай мөнгө байхгүй гээд хүүхдийнхээ мөнгийг хүртэл гуйж аваад өгч байгаа харагдсан. 

Тэд монголд ирээд дөрөв хонож байгаа гэнэ. Наадмын хуушуур идэж амжсан уу гэж асуухад минь "Мах иддэггүй болохоор одоохондоо хуушуур идээгүй л байна. Гэхдээ хоол олж идсэн" гэв.

Тэд сайхан аялгуу сонсгохоор монголд иржээ. Таарвал тэдний цаашдын аялалд нь амжилт хүсээрэй. 

Түүний нэрийг Simon гэдэг. Монгол дээлээр гангарсан догь жуулчин байгаа биз. 

Малгайгаа коала баавгайн чихмэлээр гоёжээ. Австрали улсаас ирсэн гэдгээ илтгэх гэж чихмэл зүүсэн гэнэ. 

Simon уран илтгэгч, сэтгэл судлаач Чилатай бага зэрэг төстэй байгаа биз. 

 

Нас ахиад яг түүн шиг болох байх. 

Түүний нэрийг Gijs Berg гэдэг. Монголд наадмын үеэр ирж байгаадаа сэтгэл хангалуун байгаа гэнэ. Завшааныг ашиглан тэрээр монгол дээл түрээслэн өмсөх гэж байгаа нь энэ. 

Малгайгаа тавьж байгаад дахиад нэг зургаа дарууллаа.

Энэ бүхнээс дүгнэхэд Монгол наадам жуулчдад таалагдаж буй бололтой. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай