Фото: Наадмын эргэн тойронд амьдрал "буцалж" байна

Наадмын эргэн тойронд зон олон хэрхэн наадаж байгаа талаар фото сурвалжилгаа хүргэж байна. 

  • Гэр бүлийн хоёр цайвар саарал дээлээр ижилсэн гоёсон нь нүдэнд туслаа. 

Нөхөр нь: Зүгээр үү ханиа яаж байна?

Эхнэр: Өсгийтэй гутал өмсчихсөн чинь хөл өвдөөд байх юм аа. Ядаж байхад хэлхэгнээд байна. 

Нөхөр: Өө хэлхэгнээд байвал урд нь зөөлөн цаас хийчих юм уу. Алив би хийгээд өгье. 

Эхнэр: За баярлалаа. Хамаагүй дээр болчихлоо.

 Гадаа хүйтэн байгаа ч тэднээс гэр бүлийн халуун дулаан уур амьсгал мэдрэгдэнэ.  Бие биедээ халамжтай цаанаа л нэг "дулаахан".  Хос хоёр илүү олон наадмыг хамтдаа туулна гэдэгт эргэлзсэнгүй.

  • Эхнэр Д.Чанцал: Хоёулаа зургаа авхуулъя тэгэх үү хайраа
  • Нөхөр Ц.Ганзориг: Харин хэнээр даруулдаг юм билээ
  • Сурвалжлагч: Би дараад өгч болох уу, фото сурвалжлага хийж яваа юм л даа. 

За наашаа хараад инээгээрэй

С: Дахиад ганц зураг дарчихъя. 

Зураг дарж өгсөнд баярлалаа laugh 

Дараагийн наадмаар хоёулаа биш гурвуулаа зургаа авхуулах байх

 Д.Отгонбаярын гэр бүл тун удахгүй дахин нэг хүүхэд өлгийдөн авах гэнэ. Дараа жил дахиад нэг маамуу төрөхөөр адилхан дээл хийж өгөх байх даа. Монголын үрс маш олон болж, монгол наадам үеийн үед болох болтугай. 

  • Одоохондоо дээлээр ижилсээгүй байгаа ч гэсэн дуртай өмсгөлөөрөө ижилсжээ. 

Жирийн үед дээл өмссөн хүмүүс ялгарч харагддаг бол наадмын үеэр чөлөөт хувцастай хүмүүс өөр харагдаж байна. 

  • Бяцхан залуу: Ээ Наадам дуусах болоогүй юм уу? Гэртээ харья аа. Ядраад, даараад байна. 

  • Үүргэвчээ үүрээд дэлхийг тойрох мөрөөдөлтэй залуус дуу дуулан мөнгө олж байна. Голын охин харин зөрөн өнгөрөх хүмүүсийг зурж байгаа нь энэ юм. 

Зөрөн өнгөрөх хүмүүс тэднийг хараад түрийвчээ нээхгүй байж чадахгүй байлаа. Монголчууд маань өгөөмөр ч юм уу гэж бодогдоход хүрсэн гээч. 

 

 

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай