Үнээ нэмдэг таксины жолоочийг 100000 төгрөгөөр торгожээ

Харьяалалгүй таксины жолоочид санаанд оромгүй үнэ нэхэх нь бий. Тэр дундаа гадны жуулчид болон биеэ хамгаалах чадваргүй иргэдэд "Тэнгэрт хадсан" үнэ хэлэх тохиолдол байдаг. Үүний нэг жишээ бол гадны жуулчнаас 7749 УБТ улсын дугаартай автомашины жолооч Их дэлгүүрээс "Тэнгэр" худалдааны төв (офицер) хүртэл яваад 27,000 төгрөг нэхсэн бна. Өгөхгүй гэтэл цуг яваа эмэгтэйг нь элдвээр хэлж ачаа тээшийг нь өгөхгүй гэж айлган мөнгөө бүтэн авчээ. 

Энэ талаар тодруулахад хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг жолооч гадны жуулчид болон үйлчлүүлэгчидтэйгээ удаа дараа зүй бус хандлага гаргаж өндөр үнэ нэхсэн нь тогтоогджээ. Тиймээс 7749 УБТ автомашины жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 5.2.1.1 д зааснаар 100.000 төгрөгөөр торгох арга хэмжээ БЗД-ийн цагдаагийн хэлтсээс авсан байна. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (22)

Илгээх

Энэ тухай