СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ долоо хоногт ДУУ ЦАХИЛГААНТАЙ, усархаг бороо үргэлжилж орно

ЦУОШГ-ын ирүүлсэн мэдээллээр энэ 7 хоногт ихэнх нутгаар бороо хуртай байх ба зарим газраар усархаг аадар орох тул үер усны аюулаас онцгой сэрэмжтэй байхыг  анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар: 11-нд нутгийн зүүн хагаст бороо, 12-нд Хангайн уулархаг нутгаар, 13-16-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ. 9-11-нд сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Бусад хугацаанд бага зэрэг дулаарч уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 14-нд нутгийн баруун хагаст, 11,15-нд ихэнх нутгаар, 12-13-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 10-12-нд баруун хойноос 9-12м/с, бусад хугацаанд борооны өмнө зарим газраар түр зуур ширүүснэ. 10-12-нд сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж орчмоор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж орчмоор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-12-нд ихэнх нутгаар, 13-15нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 10-13-нд зарим газраар үе үе 14-16м/с хүрч ширүүснэ. 10-нд нутгийн баруун хэсгээр, 11-13-нд ихэнх нутгаар сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 19-24 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 23-28 градус дулаан байна.   

Говийн аймгуудын нутгаар: 10-12нд зарим газраар, 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 10-12-нд баруун хойноос 9-14м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 12,15-нд Дундговийн нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 27-32 градус хүрч хална.  

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай