ФОТО: Төрийн далбааны өдөрт зориулсан ПАРАД

Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол Д.Сүхбаатарын талбайд боллоо. Хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, албаны бусад хүмүүс оролцсон юм.

Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг 2008 онд баталж, жил бүрийн долоодугаар сарын 10-нд улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж ирсэн билээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай