ФОТО: Яармагийн шинэ гүүр ашиглалтад орлоо

Туул гол дээрх дөрвөн эгнээ, 250 метрийн урттай Яармагийн үндсэн шинэ гүүр есөн сарын хугацаанд баригдаж дуусаад өнөөдөр хөдөлгөөнөө нээлээ. Тус гүүрийг Хятадын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Хятадын төмөр замын хорьдугаар товчоо” компани гүйцэтгэсэн байна. Нийт 30 сая ам.долларын төсөв өртөгөөр баригдсан гүүрийг мэргэжилтнүүд байгалийн гамшгаас үүдэлтэй ямар нэг асуудал үүсэхгүй бол 50-60 жилийн баталгаатай хэмээн мэдэгджээ.

Шинэ гүүр нь одоо байгаа хуучин гүүрнээсээ гурав дахин их ачаалал авч хөдөлгөөнийг нэвтрүүлэх чадалтай юм байна. Мөн шинэ гүүрний доор 50 метрийн өргөнтэй нүхэн гарц баригдаж  байгаа аж. Түүнчлэн 8.5 метрийн өргөнтэй, 270 метрийн урттай Д рамп гүүрний дээгүүр баригдаж байгаа учраас замууд хоорондоо огтлолцохгүй, тэр хавьд ямар нэг саатах зүйл гарахгүй гэдгийг албаны хүмүүс онцлов. Шинэ гүүр ашиглалтад орсны дараа хуучин гүүрийг засварлаж эхлэх бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын 30-н гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа юм байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай