ФОТО: Төрийн дээд цол, одон, медалиар шагнав

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ.

Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол

Монгол Улсын эдийн засаг болон Уул уурхайн салбарт өндөр хувь нэмэр оруулсан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн мянга мянган ажилтнуудын төлөөлөл болгож, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээл, идэвхи зүтгэлтэй ажиллаж ирсэн “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн өрмийн машинч Батхүүгийн Батбаярт Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зүүж өгөв.

Монгол Улсын ардын жүжигчин, ардын багш цол

Монгол Улсын консерваторын  үндэс суурийг бэлтгэх, ерөнхий боловсролын болон мэргэжлийн урлагийн сургалтын бодлогын зөв төлөвлөлт, оновчтой шийдлүүдийг санаачлан хэрэгжүүлэхэд оруулсан өндөр хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Монгол Улсын консерваторын ахмад багш Мишигийн Цэрэндорж,

Монгол Улсын боксын спортын хөгжлийг олон улсын түвшинд хүргэж, тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгасан олон арван тамирчид төрөн гарах хөрс суурийг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монголын боксын холбооны зөвлөх дасгалжуулагч Хайдавын Алтанхуяг нарт Монгол Улсын Ардын багш цол хүртээлээ.

Мөн тайз, дэлгэцийн урлагт сэтгэлд хоногшсон олон дүр бүтээж, баримтат болон орчуулгын шилдэг уран бүтээлүүдэд дуу хоолойгоо мөнхөлж, Монголын тайз, дэлгэц, телевиз радиогийн хөгжилд  оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж Монголын радиогийн нэвтрүүлэгч Гомбын Равданд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээв.

Монгол Улсын гавьяат цол

Мөн боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, дэд бүтэц, байгаль орчин, аж үйлдвэрийн салбаруудад олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын гавьяат цол хүртээв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай