“Эрэлттэй бараа”-ны нэг нь нүдний шил

“Эрэлттэй бараа”-ны нэг нь нүдний шил

Олон улсын судлаач, шинжээчдийн багийнхан онгоцны буудлуудад “ажилладаг” хулгайч нар зорчигчдын халааснаас юуг нь илүүтэй “савхддаг” болохыг судалж, жагсаалт гаргасан байна. Мэдээж, жагсаалтын эхэнд мөнгөн дэвсгэрт болон гүйлгээний карт орсон бол гар утас удаалсан байна.

Гар утасны хувьд “өөрөө” хулгайчдын халаасанд орчихдог гэнэ. Өөрөөр хэлбэл, зорчигчид сууж байсан газартаа, хооллоод босохдоо гэхчилэн ямар нэгэн байдлаар орхиод явчих нь элбэг болохыг онцолжээ. Онгоцны буудал дахь хамгийн “эрэлттэй барааны” нэг нь нүдний шил, бас зөөврийн компьютер аж. Мөн паспорт тоншдог бүлэг байдаг талаар шинжээчид сэрэмжлүүлэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай