“Зогсоолын төлбөр нэмснээс орлогынхоо 50-80 хувийг алдсан”

“Зогсоолын төлбөр нэмснээс орлогынхоо 50-80 хувийг алдсан”

Баянгол дүүргийн нутагт байрлах “Барс-2” захын түрээслэгчид өнгөрсөн баасан гарагт бослого гаргалаа. Учир нь тус захаар үйлчлүүлсэн автомашинтай иргэн хэдэн цаг ч зогссон 500 төгрөг төлдөг байж. Гэтэл энэ сарын 1-нээс эхлэн тус зогсоолын төлбөр цаг тутамд 1000 төгрөг болж нэмэгдсэн гэнэ.

Хүнсний дэлгүүр ажиллуулдаг иргэд ихэвчлэн “Барс-2” захаас бараагаа цуглуулдаг бөгөөд нэг удаа ирэхдээ л 3-4 цаг болдог гэнэ. Тиймээс зөвхөн машины зогсоолд 3-4 мянган төгрөг өгөхөөс татгалзсан иргэд тавхан алхмын хажууд байрлах “Хархорин” захаар үйлчлүүлэх нь элбэг болжээ.

Гадна талбайн зогсоолын төлбөрөөс болж үйлчлүүлэгчдээ алдан, орлого нь 50-80 хувь буурсан захынхан ийнхүү тэмцэл эхлүүлсэн аж.

Гэвч тус худалдааны төвийн захиргааныхан түрээслэгчдийг загнаж, “Гэрээг нь цуцална” хэмээсэн тул тэмцлээ зогсоожээ. Гэрээг цуцалбал хоногийн хоолноосоо салах учир түүнээс өөр сонголт байсангүй гэдгийг түрээслэгчдэд мэдээлсэн.

Тус худалдааны төвөөр өдөрт машинтай 1000-1500 иргэн үйлчлүүдэг, мөн түрээслэгч нараас сард зогсоолын төлбөрт 45 мянган төгрөг хураадаг гэдгийг хэлж байлаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай