Манай улс жилд 170-200 тонн зөгийн бал үйлдвэрлэдэг

Зөгийн аж ахуй эрхлэгчид болон шинэ зөгийчид, байгаль орчны байцаагч нарт зориулсан Зөгийн аж ахуйг танилцуулах сургалтыг ХХААХҮЯ, Монголын зөгий сан, нийслэлийн Байгаль орчны газраас өнгөрсөн баасан гарагт зохион байгуулав. Зөгийн аж ахуйн ач холбогдлыг таниулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зөв технологи, зохист дадлыг эзэмшүүлэх зорилгоор уг сургалтыг зохион байгуулсан ба оролцогчид зөгийн сууринд дадлага хийсэн аж.

Өнгөрсөн оны эцсийн байдлаар улсын хэмжээнд 31 аж ахуйн нэгж 1988, 397 өрх 9504 бүл зөгий үржүүлж буй бөгөөд жилд 170-200 тонн бал үйлдвэрлэдэг байна. Манай улс хоёр сая хүртэл зөгийн бүл өсгөн, үржүүлэх бэлчээрийн нөөцтэй бөгөөд жилд 20 мянга гаруй тонн бал үйлдвэрлэх, экспортлох боломжтой гэдгийг эрдэмтэд тооцсон байна.

Иймээс эдийн засаг болон байгаль орчинд эерэг нөлөөтэй зөгийн аж ахуй эрхлэгчдийг нэмэгдүүлэх, тэдэнд бүх талын дэмжлэг үзүүлэхэд анхаарах хэрэгтэйг сургалтын үеэр онцоллоо.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай