Шигшээ багийнхаа тоглолтыг үзэхийн тулд хуримын урилгаас татгалзжээ

Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн наймын шатны Англи, Шведийн тоглолт болох гэж буй энэ өдөр Английн нэгэн хос хуримаа хийж байна. Гэтэл хуриманд уригдсан зочдоос нэлээд нь тодорхой шалтгааны улмаас очихоос татгалзаж байгаагаа илэрийлжээ. Учир нь хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзүүлэх зурагтыг хурим болох газар байлгахгүйгээс гадна гар утсаар ч үзэх боломж олгохгүй гэсэн хатуу болзлыг сүйт бүсгүй тавьсан байна. Тиймээс шигшээ багийнхаа түүхэн тоглолтыг үзэх хүсэлтэй зочид гэртээ үлдэхээр шийджээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай